GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Сlear Coco лазер
Хамар болон хамарын хажуу талын нүхжилтийг агшаана! Сlear Coco лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Сlear Coco лазер нь хамрын эргэн тойрон дох арьсанд дулааны энергийг дамжуулан нүх сүвийг агшаах үйлчилгээтэй. Aqua Peel нь арьсны нүх сүвийг цэвэрлэж мөн үсний уутанцрын хачиг төдийгүй хар болон цагаан батгыг арилгах үйлчилгээтэй бөгөөд арьсны асуудал болон батганд үр дүнтэй эмчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
- Үйлчилгээний хугацаа богино - Бүх хэсгийн нөсөө толбыг сайжруулна - Тухайн хүний арьсанд тохируулан хийгдэнэ - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Сlear Coco лазер нүхжилт болон хар батганд ямар үр дүнтэй вэ? A. Хамрын эргэн тойрны илүүдэл үсийг арилгаж, хар батгыг цэвэрлэн, арьсны уян хатан чанарыг сайжруулж нүх сүвийг агшаах үйлчилгээтэй. Мөн уг лазер үйлчилгээтэй хамт арьсны ботокс болон aqua peel үйлчилгээг хамт хийлгэвэл илүү өндөр үр дүнтэй.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хамар харлаж харагддаг хүмүүст - Хамрын томорч сунасан нүхжилтээсэй санаа зовдог хүмүүст - Хар батгаа арилгахыг хүсдэг буй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа нүүр угаах болон усанд орох боломжтой.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний хийлгэсний дараа дунджаар нүүр улайх, бага зэрэг хавдах мөн арьс гуужиж болзошгүй бөгөөд 1~2 долоо хоногийн хугацаанд аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
5. Үйлчилгээний дараа хэсэг хугацаанд арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос болон нарны тосыг өдөр тутам хэрэглэж арьсаа хамгаална уу.